ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхон аймагт 33 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-08-23

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, 33 настай бүсгүй энэ сарын 22-нд буюу өчигдөр өглөө 09.00 цагт автомашинтайгаа гэрээс гараад сураггүй алга болсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Баянталын гуравдугаар гудамжинд оршин суух хаягтай тус бүсгүйн машиныг ар гэрийнхэн нь Хар модтойн даваа гэх газраас өнгөрсөн шөнө 04.30 цагийн үед олж, сураггүй болсон гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн аж.

Улмаар, аймгийн Онцгой байдлын албан хаагчид алга болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.