ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэний мэдэгдэл худлаа гэдгийг гэрчлэх зургууд

O.Admin
2023-08-28

“Авлига” хорооллыг буулгах эсэхийг бүх нийтээрээ хүлээж, хэрвээ буулгаж чадвал авлига арилчих мэт горьдож суух зуур дархан цаазат Богдхан ууланд дараачийн “авлига отгууд” бууриа нэмж зассаар байна. Өчигдөр уулын энгэрийг дагаж Маршалын гүүрнээс Хүрэл тогоот хүртэл дроноор авсан зургуудыг тайлбартайгаар хүргэе хэмээн иргэн Tserenjav Demberel өөрийн нүүр номдоо оруулсан зургуудыг эрхэм уншигч танд хүргэе.

Тэрбээр, "Юу харагдав гэвэл Байгаль орчны сайд болгон, одоо энэ сайд хүртэл дархан цаазат ууланд нэмж зөвшөөрөл олгохгүй, цуцлана, цэгцэлнэ хэмээн зарладаг боловч бүгд худлаа. Бас нэг зүйл. Богдхан уул 32 (заримдаа 34 гэдэг) амтай, тэр болгонд барилга байшин чихэж байгаа нь багадаад хоёр амны хоорондын энгэр, зайг ухаж төнхөн байгалийн төрхийг нь өөрчилж нэг ёсондоо дэд ам үүсгээд барьдаг болжээ.

Сануулахад, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бол дархан цаазат газраар зөвхөн аялж зугаалаад өнгөрч болохоос гадна сайндаа л түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглахаас өөр ямар ч барилга байгууламж барихыг бүрэн хориглосон байдаг" хэмээн дараах зургуудыг оруулжээ.