ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлтийг авч эхэлжээ

O.Admin
2023-08-30

2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэлжээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү.

Буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах шалгуур:

-Бүтэн өнчин суралцагч;

-Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч;

-Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;

-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;

-Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;

-Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч;

- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч;

-"Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч;

-Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч;

-Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч;

-Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч;

- Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч;

- Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч;

Та доорх холбоосоор орж тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9-тай танилцана уу. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ , 7004-7009 лавлаарай.