ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тод каннам"-ын удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал товлогдлоо

O.Admin
2023-09-05

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2020 оны гуравдугаар сард "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан билээ.

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ч энэ хэрэг шийдэгдэхгүй гурван жил гаруйн хугацаа өнгөрсөн. 

Тэгвэл удтал гацаад байсан шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.05/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурлыг энэ сарын 14-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Энэ хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна Д.Тодням гэх иргэнийг мөн шалгаж буй бөгөөд санамсар болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн гэх зүйлчлэлийг өөрчлөн, ял төлөвлөхөөр яригджээ.

"Тод каннам" эмнэлэг нь өнөөдрийг хүртэл нэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд хэрэг гарсны дараахан "SM" хэмээн нэрээ өөрчилсний дараа мөн л хамар тэгшлэх мэс засалд орсон 39 настай эрэгтэй тус эмнэлэгт амиа алдсан хэрэг ч гарч байсан билээ.