ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Канад улсын иргэнийг луйвардсан иргэдийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

O.Admin
2023-09-09

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах" ажлын хэсгийг 2021 оноос эхлэн ахалж буй билээ. Тэгвэл энэ ажлын хүрээндээ Монгол Улсын хоёр иргэнд луйвардуулж, эд хөрөнгөө алдсан гэх Канад улсын иргэний хүүг хүлээн авч уулзжээ.

Тодруулбал, Канад улсын иргэн Арманд Бодуэн 1997 онд “Бармаш” ХК-ийн 1 сая хувьцааг худалдан авч, улмаар хүү, найзаасаа гадна Монгол Улсын иргэн Ч.Хажидсүрэн, нөхөр Г.Ганбаатар нарт итгэн хувьцаа эзэмшүүлжээ. 1999 онд түүнийг нас барсны дараагаар Ч.Хажидсүрэн нар хэсэг хүнтэй нийлэн бичиг баримт хуурамчаар үйлдэн бүх хөрөнгийг нь завшсан учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэн түүний хүү Даниэль Бодуэн Х.Нямбаатар сайдтай уулзжээ. 

Энэ талаар Х.Нямбаатар сайд "Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газраас байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг 2021 оноос ахалж ажилласан.

Энэ хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон олон хүн Ажлын хэсэгт хандлаа. Бид асуудал бүрийг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Хамгийн сүүлд, Монгол Улсын анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Канад улсын иргэн Арманд Бодуэны хүү Даниэль Бодуэн бидэнд хандлаа. Ч.Хажидсүрэн нар хэсэг хүнтэй нийлэн бичиг баримт хуурамчаар үйлдэн бүх хөрөнгийг нь завшсан асуудлыг шалгаж, хохирол барагдуулж өгөхийг Даниэл Бодуэн хүслээ.

Хохирогчид хуулийн байгууллагад хандсан бөгөөд бүгдийг хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг, айлгаж үргээдэг байж болохгүй. Гадны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагүйгээр хөгжсөн улс байхгүй тул энэ мэт хууль бус үйлдлийг өөгшүүлж болохгүй" хэмээжээ.