Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх төмөр замын призерийн дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч эхэлсэн байна.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) харьяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан тус үеэр таарч, хажууханд явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуур ашиглан иргэний ачааг шатах аюулаас хамгаалсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.