ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын-Үүдийн авто замын боомт ажиллахгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-26

БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяртай холбогдуулан Замын-Үүдийн авто замын боомт 4 хоног амарна. 

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна хэмээн Гаалийн газраас мэдээллээ.

Харин дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.