ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон 7 настай хүүгийн цогцсыг олжээ

O.Admin
2023-09-28

Дорнод аймагт энэ сарын 25-наас хойш сураггүй алга болсон 7 настай хүүхдийн цогцсыг алга болсноос нь хойш 3 хоногийн дараа олжээ. Дорнод аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Хүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй бөгөөд төвийн гудамжны камерын бичлэгийн мөрөөр хүүгийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Талийгаач хүү нь ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан бөгөөд ээжийгээ хот явсан хойгуур сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Дорнод аймгийн цагдаагийн газраас хүүгийн хойд аавыг саатуулаад байгаа юм байна.