ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач хүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт гарчээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-09-29

Дорнод аймагт энэ сарын 25-наас хойш сураггүй алга болсон 7 настай хүүхдийн цогцсыг алга болсноос нь хойш 3 хоногийн дараа аймгийн төвийн Хэрлэн сумын Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд хэрэгт холбогдуулан талийгаачийн хойд эцэг болох 34 настай Б гэгчийг шалгаж байгаа. 

Хэрэгт холбогдогч цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Хүү мотоциклоос унаж нас барсан тул хээр орхисон" гэж хэлжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр "битүү доргилтын улмаас уушгины няцарч, бөөрний хальсны цус хуралт, чацархайн цус хуралт, гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан" гэж үзсэн байна. 

Талийгаач хүү нь ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан бөгөөд ээжийгээ хот явсан хойгуур сураггүй алга болсон байдаг.