ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНЫ МЭДЛЭГТ: Хагас коксжсон түлш гэж юу вэ

O.Admin
2023-10-04

ХАГАС КОКС ГЭЖ ЮУ ВЭ-

2017 онд БНХАУ-ын нэвтрүүлсэн хагас кокс гэгч нь илт үр дүн үзүүлсэн нь Монгол Улсын төдийгүй олон улсын анхаарлыг татсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм.

Энэхүү түлшний техникийн үзүүлэлт нь шаталтын үеийн дэгдэмхийн нь агаарын чанарын үзүүлэлтийн үр дүн 45 хувиар буурах тооцоолол гаргасан байна.

-ХАГАС КОКСЖСОН НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ-

Хагас коксжсон нүүрс нь эрдсийн хольц агуулсан ургамлын гарал үүсэлтэй, хатуу шатамхай, тунамал байгальд орших чулууг хэлэх аж.

-ХАГАС КОКСОН ТҮЛШ ГЭЖ ЮУ ВЭ-

Хагас коксон түлш нь дээрх хоёроосоо ялгаатай зүйл нь хуурай пироликийн аргаар гаргаж авсан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар халууны задралд оруулан, боловсруулж гаргаж авсан түлшийг хэлнэ.

Монгол Улсад хагас коксон нүүрсийг энэ оны 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын сарын 30 хүртэл 45 хоногийн хугацаатай туршиж бодит үр дүнг иргэдэд харуулах аж.

Иргэдийн дунд хагас коксийг Хятад улсаас худалдан авахаас илүүтэй Монголдоо хагас коксийн томоохон үйлдвэртэй болох нь зөв хэмээн үзэж буй. Иймд Монгол Улсын хувьд 2024 он гэхэд эх орондоо хагас коксийн үйлдвэртэй болох зорилгыг тавьжээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хагас кокс үйлдвэрлэдэг 300 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. ӨМӨЗО-ны шахмал түлшний үйлдвэр болох Inner Mongolia blue flame technology environment компани нь нэг жилд 900 мянган тонн нүүрсийг угааж хагс коксийн үйлдвэрт боловсруулдаг аж.

 

Тус үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн зуухтай, 600 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр аж. Хагас коксжих үйл явцад бий болсон их хэмжээний утаа, хийг эрчим хүч болгон ашигладаг. Харин нүүрснээс гарсан давирхайг дэвшилтэд технологи ашиглан бензин, дизелийн түүхий эд, болгон ашигласнаараа хаягдал гаргалгүй ашигтай үр дүнд хүрдэг байна.