ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өөрийгөө хутгалж гэмтээжээ

O.Admin
2023-10-04

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Түүний биеийн байдал хүнд, сэхээнд орсон байдалтай байгаа тул мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоосон гэсэн мэдээлэл байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийх зорилгоор ногоон өнгийн том оврын автобусыг Вьетнам улсаас оруулж ирсэн ч асуудал үүсч, Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор нэр бүхий дөрвөн хүнийг саатуулан, цагдан хориод байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар уг асуудалтай холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон билээ.