Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай хүүхэд өчигдөр алга болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй шуурхай хуралдааныг зарласан билээ. Тэгвэл охиныг аймгийн төвөөс жижиг хар машинаар гэрийн гаднаас нь авч Дундговь аймгийн Сайхандулаан сумын чиглэл рүү явсан гэх мэдээлэл эхний байдлаар гарсан юм. Цагдаагийн байгууллагаас шалгаж тус машины жолоочийг Манлай сумаас олж сэжиглэн саатуулахад, охиныг хөнөөсөн гэж мэдүүлжээ.