Дорноговь аймагт сураггүй алга болсон 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай чиглэлээс олж, эрлийн ажиллагааг зогсоолоо.
Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.
Талийгаач охин энэ сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл олдоогүй байсан бөгөөд цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм. Хэрэг гарсны дараа охиныг гэмт хэргийн сэдэлтэйгээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээд хулгайлсан нь тодорхой болж, саатуулагдсан билээ.