Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугааруудад хуурамч, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг иргэнээс гаргуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.9 дэх хэсэгт заасны дагуу 50000 төгрөгийн ногдуулна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.
Зөрчлийн тухай хуулийн 15.9 зүйлийн нэгд:
Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тус төв нь 2019 оноос эхлэн “what3words” буюу гурван үгт хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа. Хэрэв та дуудлага, мэдээлэл өгч тусламж авах гэж байгаа тохиолдолд өөрийн байгаа газрын байршлаа мэдэхгүй үед гурван үгт хаяг тус болох юм.
Мөн тусгай хэрэгцээт болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өгөх боломжгүй иргэдийн хувьд дуудлага өгөхдөө зурвас бичих боломжтой бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг 102 дугаарын утсанд зурвасаар хүлээн авч яаралтай холбогдох алба нэгж, хэлтэст дамжуулан шуурхай ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт буюу сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс богино зурвасаар мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тусгай дугаарт хуурамч дуудлага өгөхгүй байхыг эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхааруулахыг зөвлөж байна.