ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Найман настай хүүхдийн амийг бүрэлгэсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

O.Admin
2023-10-10

Энэ оны тавдугаар сар /2023.05/-д нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... дугаар гудамжин дахь нүхэн жорлонд найман настай хүүхдийг хүчирхийлж, хөнөөгөөд цогцсыг нь хаясан жигшүүрт хэрэг гарч байсан. 

Хэргийг 21 настай, өмнө нь гэмт хэрэгт холбогдон шийтгүүлж, хорих ангиас дөнгөж суллагдаад байсан З.Алтанхуяг гэгч этгээд үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж цагдан хорьсон байдаг. 

Тэгвэл өнөөдөр бага насны хүүхдийн амь насыг хохироосон этгээдийг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “гэмт этгээдийг бүх насаар хорих ял”-аар шийтгэсэн байна.