ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнодод хятад иргэд машинаар хүүхэд хөөсөн гэх мэдээлэл худлаа гэв

O.Admin
2023-10-10

Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн "Хятад иргэд дунд сургуулийн хоёр хүүхдийг машинтай хөөжээ" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогджээ. 

Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлсэн аж.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягтлаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.