ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэрээс нь долоон тэрбум олдсон С.Батдөлийн ялаас хоёр жилийг хасчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-11

Хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял сонссон “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн давж заалдах шүүх хурал өчигдөр болж, ялаас нь хоёр жилийг хасах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасч, 10 жилийн хорих ял болгон өөрчилжээ. Ингэснээр түүний хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 

С.Батдөлийн хувьд хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцоод байгаа юм.