Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0275 дугаар ангид алба хааж байсан гэрээт цэргийн алба хаагч өнгөрсөн лхагва гарагт амиа хорлосон байдалтай нас барсан байжээ.
Тодруулбал, тус ангийн хариуцсан хилийн хэсгийн Гэзгийн заставт үүрэг гүйцэтгэж байсан 22 настай Э харуулынхаа байранд АКМ буугаар өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байдалтай олдсон байна. Хэрэг гарах үед тэрээр харуулын байрандаа ганцаараа үлдэж, бусад цэргүүд хилийн манаанд гарсан байжээ.