ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баттүшиг Францад  дээрэмдүүлж, хоёр тэрбумаар хохирсон уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-13

Монгол Улсын экс Ерөнхий сайдын хүү өчигдөр буюу пүрэв гарагт Францын нийслэл Парис хотын Лэнди туннелийн А1 авто замд хоёр этгээдэд дээрэмдүүлсэн талаар “Европ1” мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжид дурдсанаар түүний хохирлын хэмжээг 600 мянган евро хэмээн тогтоогоод байгаа бөгөөд Монголын олимпын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан эрхэм гэдгийг тодотгосон байна. Хэргийг тодруулбал, хохирогчийг Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд суугаад явж байхад нь болжээ.

Тухайн үед эхнэртэйгээ хамт явсан ба хэргийг хоёр этгээд үйлдсэн аж. Уг хоёр этгээд скутертэй байжээ. Тэд машины цонхыг хагалж, цүнхийг нь булаан зугтсан бөгөөд тухайн цүнхэнд эхнэрийнх нь үнэт эдлэлүүд байсан аж.  Хохирлыг одоогоор 600 мянган евро гэж тогтоосон байна. Энэ нь монгол мөнгөөр тооцвол 2 тэрбум гаруй төгрөг юм. Одоогоор дээрэмчдийг бариагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

Эх сурвалжийн хувьд хохирогчийн нэрийг зарлаагүй ч, тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг бололтой.