ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдээ хутга барьж хөөсөн ээжийг шалгаж байна

O.Admin
2023-10-13

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст "108" дугаарын утаснаас 2023 оны 10 дугаар сарын 13-ны 07:29 цагт есөн настай хүүхэд хөл нүцгэн байна" гэх дуудлага бүртгэгджээ.

Иргэний мэдээлснээр "Ээж нь хүүхдийнхээ араас хутга барьж хөөгөөд, есөн настай хүү хөл нүцгэн уйлаад гараад ирлээ. Хажуу байрны эмэгтэй 108 утсанд дуудлага өгөөд түр харгалзаад гэртээ орууллаа" гэжээ. Цагдаагийн байгууллагаас уг дуудлагыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байна.