ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан 300 хайлаас мод тарьжээ

O.Admin
2023-10-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулагддаг “Тэрбум мод “ үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид өчигдөр буюу аравдугаар сарын 15-нд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар намрын мод тарих энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ойн усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх , экологийн нөөцийн тэнцвэрт байдлыг хангах зорипготой мод тарих үндэсний хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй”-г онцоллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид энэ удаагийн намрын мод тарих арга хэмжээний үеэр 50 га газрынхаа 60 хувьд ногоон байгууламж тарих зорилготой “Баянгол “ агропаркт 300 орчим хайлаас мод тарилаа.

Mungkin gambar 8 orang

Mungkin gambar 14 orang dan teks