ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

И-Монголиа систем хүүхэд хамгааллын цонхтой боллоо

O.Admin
2023-10-16

Өнөөдрөөс E-Mongolia системд хүүхэд хамгааллын “Хүүхдээр нэвтрэх” гэсэн шинэ цонх нээгджээ.

Тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх бөгөөд кодыг эцэг эхийнх нь аль нэг E-Mongolia-ын бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар хоорондоо холбогдох боломжтой болсон аж.

Ингэснээр, хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм.

Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн түвэгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах ийм шийдэл боловсруулсан байна. Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгисөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах технологийн шийдэлтэй аж.

Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд  E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон гэдгээрээ давуу талтай юм байна. ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна.