ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон таван настай хүүг иргэний мэдээллийн дагуу олжээ

O.Admin
2023-10-16

Чингэлтэй дүүрэг, Салхит орчмоос энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болсон 5 настай хүүг иргэний мэдээллийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын дөрөвдүгээр гудамжинд оршин суух 5 настай хүүхэд аравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт Онцгой байдлын байгууллагад ирж, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм.