Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Жаргалант”-ын ... дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг иргэн Д/32 настай эрэгтэй/ суудлын автомашинаар мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өглөө хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.