Бүгд найрамдах Франц улсын Засгийн газраас аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйгаа мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Францад амьдарч ажиллаж буй иргэд түр хугацаагаар зочилж буй иргэд сонор сэрэмжтэй байж, олон хүн цугласан газруудаар зорчихгүй байх, галт тэрэг, нисэх онгоцоор явах бол урьдчилан сайтар нягтлах, шалгаж байхыг тус улс дахь Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Шаардлагатай тохиолдолд Парис дахь Элчин сайдын яамтай +33 7 69 69 23 77 дугаараар холбоо барина уу.