Ирэх арваннэгдүгээр сарын 14-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр юм.
Энэ жил билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээрээ амарна. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26 бүх нийтийн амралтын өдөр юм.