Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс “ЭРСДЭЛГҮЙ БАЯНЗҮРХ-НЭГ ӨРХ” аяныг зохион байгуулсан.
Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж 2023 оны 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, Таван толгой түлш ТӨХК-ний ажилтан албан хаагч, хороодын хэсгийн ахлагч нийт давхардсан тоогоор 1100 ажилтан алба хаагчид тус дүүргийн 11 хорооны айл, өрхүүдэд зохион байгуулан ажилласан.
Тус арга хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар 13700 айл, өрхийн 19250 иргэн хамрагдаж, Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан норм стандарт, дүрэм, журам зөрчсөн зөрчил 6200 илрүүлсэн.
Үүнээс цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 2598, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн 621,
үнс, нурмаа ил задгай асгасан, үнс нурамны сав таггүй 435,
Пийшин зуух гэмтэлтэй 360,
Яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу 1145 зөрчлийг илрүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна.