Өчигдөр /2023.10.24/ орой 21:16 цагт Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн байна.
Өмнө нь Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км-т 10.23-ны өдрийн 22.07 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 22.25 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар холбогдох газарт ирүүлжээ.
Хоёр удаагийн давтамжтай газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл албаныханд ирээгүй байна.