Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна.
БНСУ-ын Кёнги мужийн Онцгой байдлын ажилтан бэлтгэх давтан сургалтын сургуулийн удирдлага сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүнийг хүлээн авч, тус улсад Онцгой байдлын давтан сургалтыг хэрхэн зохион байгуулдаг талаар танилцуулга хийж, сургалтын хөтөлбөрийг танилцуулсан байна.
Хөтөлбөрийн дагуу алба хаагчид Кангён хотын 119 мэдээлэл Шуурхай удирдлагын төв болон Гал түймэр унтраах ангийн үйл ажиллагаа, амьсгалын бие даасан төхөөрөмжийн цэнэглэлт, сервис үйлчилгээ, багаж зэвсэглэмж, техник хэрэгсэлтэй танилцсан байна. Сургалт энэ сарын 24-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.