ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мазаалайн лого бүтээх 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаанд 20 орчим бүтээл иржээ

O.Admin
2023-10-26

Монгол Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах, дэлхий дахинд сурталчлах хүрээнд 10 сая төгрөгийн шагналын сантай лого зохион бүтээх уралдаан зарласан. Тус уралдаанд 20 орчим бүтээл иржээ. 

Шилдэг бүтээлийн шагналын сан: 10 сая төгрөг.

Бүтээлд тавигдах шаардлага:

- Мазаалай баавгайн онцлогийг тусгасан

- Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх

- Товч, ойлгомжтой зураг, лого хэлбэрээр

- Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах, оюуны өмчийн эрхийг шилжүүлэх юм.

Бүтээлийн материал хүлээн авах цахим хаяг: [email protected]

Лавлах утас: 51-261966, 94044104

БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар