Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 2023 оны 10 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланг Сангийн яамны “И тайлан” системд шилжүүлэх, одоо ашиглаж буй “Аксплорер” програмыг шинэчлэн, нэвтрүүлэх сургалт явуулж, мэргэжил арга зүйгээр хангаснаас гадна аудитын тайланг зөрчилгүй гаргах, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт зэрэг ажил мэргэжлийн чиг үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Сургалтын үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл , хөтөлбөр болон эргэн төлөлттэй холбоотой тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах шинжээч Ц.Эрдэнэтөгс, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан төсвийн ахлах шинжээч Б.Алтанцэцэг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн мэргэжилтэн У.Чулуунцэцэг нар төсвийн байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэхэд анхаарах асуудал болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тус сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны институт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан 40 оролцогч хамрагдлаа.