ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тайланд барьцаалагдсан иргэдээ суллуулахаар “Хамас”-тай хэлэлцээр хийжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-03

Тайланд өнгөрсөн долоо хоногт Иран руу тусгай төлөөлөгчөө явуулж, исламын Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа Тайландын 22 иргэнийг суллуулахаар шууд хэлэлцээр хийжээ.

Хэлэлцээрт Хамас бүлэглэлийн талаас хоёр хүн оролцсон бөгөөд уулзалт хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэний эцэст барьцаанд буй тайланд хүмүүсийг тохиромжтой цагт суллана гэх амлалт авч чадсан байна. Тайландын парламентын тэргүүний томилсон тус улсын төлөөлөгчдийг ахалж хэлэлцээрт оролцсон Арепен Уттарасины мэдээлж буйгаар тэрбээр “Гэмгүй барьцааны иргэдийг суллахыг уриалсан” байна.

Харин Хамасын тал “Барьцааны хүмүүстэй хүнлэг харьцаж байгаа” гэсэн ч, суллах хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тэдний хувьд “Тохиромжтой цагт суллана” гэх амлалт л өгчээ. Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин энэ сарын 1-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьжээ. Энэ үеэр Нетаньяху “барьцаалагдсан бүх хүмүүсийг суллахад бүх чадлаа дайчилна” гэж хэлсэн байна. Израил, Хамасын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Тайландын 32 иргэн нас барж, 19 хүн гэмтсэн бөгөөд Тайландын Засгийн газар тусгай үүргийн нислэгээр 7000 орчим иргэнээ эх орондоо татан авсан юм.