ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украины Тагнуулын даргын эхнэрийг хордуулсан хэрэгт ОХУ-ыг сэжиглэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-29

Украины Цэргийн тагнуулын дарга Кирилл Будановын эхнэр Марианна Буданова хүнд металын хордлого авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов мэдээлсэн.

Тэгвэл энэ хэрэгт Украины тал ОХУ-ыг сэжиглэж байгаа аж. Кирилл Будановын эхнэр Марианна Буданова нь Киев хотын дарга Виталий Кличкогийн зөвлөхөөр ажилладаг байжээ. Уг хэргийг “Хүний амь насанд халдахыг завдсан” гэж үзэн мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Хэргийн талаар Тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч АП агентлагт мэдээлэхдээ мөрдөн байцаагчид ОХУ-ын талаас хэрэгт оролцоотой гэж сэжиглэж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр “Цэргийн Тагнуулын даргад шууд хүрч чадаагүй учраас эхнэрийг нь мөнгөн ус, хүнцэл ашиглан хордуулсан” хэмээжээ. Мөн Тагнуулын газрын хэд хэдэн ажилтанд хүнд металлын хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Хорыг хоол хүнсээр нь дамжуулсан байх магадлалтай гэж Украины хэвлэлд мэдээлжээ.