ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын визний журмыг хөнгөвчлөв

O.Admin
2023-11-30

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад зорчих визний журамд өөрчлөлт орж байгаа талаар мэдээллээ.

Хоёр улсын хамтын ажиллагаа идэвхжиж байгаатай уялдуулан визний нөхцөлийг шат дараатайгаар хөнгөлөх боломжтой болсныг БНСУ-аас манай улсад суугаад Элчин сайд ноён Ким Жүн Гү танилцуулав. Тус улсын зүгээс боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх, визийн хүчинтэй хугацааг өөрчлөх зэргээр тодорхой өөрчлөлтүүдийг хэр эгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, одоо мөрдөгдөж буй журамд БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах байсан бол шинэ журмын дагуу Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаж болох аж. Мөн визийн хүчинтэй хугацааг өөрчлөх тухайд, одоо мөрдөгдөж буй журмаар богино хугацааны аяллын оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа нэг жил байсан бол үүнийг хөнгөвчилж хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.

Мөн олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр нөхөр эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д нэг жилээс дээш хугацаагаар амьдарч буй болон эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна. Энэхүү өөрчлөлтүүд энэ сарын 20-ноос хэрэгжиж эхэлжээ.