Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд Мэдээллийн технологийн олон улсын зөвлөх Ашиш Жоши болон Дэлхийн банкны баг Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем "И -ЖОБ" платформын баталгаат хугацааны ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, 2023 оны арваннэгдүгээр сарын 20-24-ний хооронд Улаанбаатар хотод ажиллалаа.
Айлчлалын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, ХХҮЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Гантулга болон “Ай Ти Зон” ХХК-ийн шинжээч нартай уулзан"И -ЖОБ" платформын баталгаат хугацааны ажлын нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал зөвлөмж өгөв.
Мөн "И -ЖОБ" платформын хэрэглэгч Жи Си Ар Монголиа ХХК болон Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзан цаашид систем сайжруулах асуудлаар санал солилцлоо.