Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо 10 давхар барилгын дөрвөн давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр өглөө 07.02 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аба хаагчид ажиллаж, 08.12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гал түймэрт нийт долоон иргэн амиа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.