ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийн шүүх хурал хойшиллоо

O.Admin
2023-12-27

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалын гэмт хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч, нэгдүгээр сарын 18-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.  

Түүнчлэн, гадаадад айлчлалаар явах болсонтой нь холбогдуулж, энэ хэргийн нэг холбогдогч Б.Энх-Амгаланд тавьсан хилийн хоригийг цуцалжээ.