Нийслэлийн томоохон зах худалдааны төв, төрийн байгууллагуудын гадна автомашины зогсоол байдаг ч ажилтан, алба хаагчид нь тухайн зогсоолыг өдрийн турш үнэ төлбөргүй ашигладаг.
Улмаар иргэд багадаа 20 минут зогсоол хайж тойрдогоо хэлж байна. Тэгвэл автомашинаа ачуулж эсвэл зогсоол хайж хугацаа алдахын оронд төрийн байгууллагын зогсоолыг төлбөртэй болгож үйлчлүүлэгч автомашинаа байршуулах нь зүйтэй гэдэг саналыг иргэд хэлж байна.