Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулах, өсвөрийн бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой “Өсвөрийн сэргийлэгч-2023” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд ерөнхий боловсролын нийт 19 сургуулийн баг оролцож байгаа бөгөөд мэндчилгээ, багийн гишүүдийн дундах тэмцээн, контент, багийн ахлагч нарын дундах тэмцээн, илтгэл танилцуулга гэсэн таван төрлөөр өрсөлдөж байна.