"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.Нийтдээ дөрвөн удаа хойшлоод байсан шүүх хуралдаан өнөөдөр хойшлуулах шалтгаангүй хаалттай хуралдаж байна. Шүүхийн шийдвэрийн талаар бид мэдээлэх болно.