ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй

O.Admin
2024-01-16

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан БНХАУ-ын Эрээний боомтоор нэвтрэх иргэдийн урсгал нэмэгдсэн.

Гэвч, иргэд БНХАУ-ын Гаалийн хуульд хилээр нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлж, гаалийн рентгенийг олон удаа эвдсэнээс гадна, зурвас болон зузаан шилэн самбар нь ч хагарсан тохиолдол гарчээ. Иймээс хяналт шалгалтыг чангаруулж, иргэнийг 30 кг-аас дээш ачаатай хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавьж эхэлсэн байна.

БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна.” гэж заажээ. Уг заалтад үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан бөгөөд энэ талаар Эрээн хотод суугаа консулын газраас өчигдөр /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргалаа.