“Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх нь” сургалт болж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран хууль сахиулах байгууллагын албан хаагчдад цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, ур чадварыг сайжруулах зорилгоор “Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх нь” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 15 алба хаагчийг гурван удаагийн орчин үеийн арга хэрэгслийг ашиглан цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх сургалтаар мэргэшүүлнэ. Сургалтыг Бали Процессын Ази, Номхон далбайн бүс нутгийг хариуцсан газрын менежер Райан Винч, сургагч багш Анн-Лин Дуденхоефер нар удирдан явуулж байна.