Өчигдөр хилийн 8-р заставт 19:18 минутад Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл иржээ.
Отрядын штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч а/д Д.Билгүүн харуулын дарга, нохой хөтлөгч, а/а Г.Алтанбагана, механик,жолооч, а/а Х.Дүйсенбек нар тэр даруй шуурхай эрэлд гарч заставаас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, таван сартай охин Үжингоо, Ховд аймаг Алтай сумын иргэн Даваажаргал, Отгонцэцэг, Ариунболд нарын зургаан иргэний халуун амийг аварчээ.