ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагаан сарын өмнө ногдол ашиг тараахыг шаардаж, ахмадууд нүцгэлнэ

O.Admin
2024-01-18

Иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдэд ногдол ашиг тараахыг шаардаж буй.

Эрх баригч намууд болон Эрдэнэс тавантолгой ХК-иас цагаан сарын өмнө ногдол ашиг болох 100 гаруй мянган төгрөгийг иргэдэд тараана гэсэн мэдээллийг өчигдөр албаныхан өгсөн. Харин иргэд 450-500 мянган төгрөгийг тараахыг шаардаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр ахмадууд мэдээлэл хийж, дээрх мөнгийг Цагаан сараас өмнө олгохыг шаардаж нүцгэлнэ гэдгээ мэдэгджээ.