ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оргон зайлсан этгээдийг шувуу ажиллагааны хүрээнд олж тогтоожээ

O.Admin
2024-02-13

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шувуу ажиллагаа үргэлжилж байна.