Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагчийг гал гарсан объектод хайж байсан албан хаагч, амиа алджээ. Харин хоёр албан хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.