ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач таван хүүхдийн аав бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ хоёр жилийн өмнө өгч байжээ

O.Admin
2024-04-08

Баянхошуунд байрлалтай Миний сүлжээ дэлгүүрийн агуулахад гал гарч, уг галыг унтрааж байсан алба хаагчдаас нэг нь амиа алдаж, хоёр нь угаартаж эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр 10:28 минутад  Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутагт дэвсгэрт гарсан гал түймрийн дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж, ажилласан.

Галыг 12:40 минутад унтраасан. Нийтдээ долоон ангийн 100 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 15:00 цагт галыг бид бүрэн унтраасан. Одоогоор хэргийн газар хууль хяналтын байгууллага ажиллаж, үзлэг хийж байна. Харамсалтайгаар өнөөдрийн гарсан галд манай нэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдлаа. Ар гэрт нь онцгой байдлын удирдлага, албан хаагчдаас гүн эмэгнэл илэрхийлье” гэв.

Харин бусад албан хаагчийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгдлээ. Мөн ОБЕГ-аас албан хаагчдын хувцас, хэрэгсэл бүрэн байдлыг хангасан. Галын нөхцөлд ажиллах бүх боломжийг мэргэжлийн удирдлагын дагуу ажилладаг. Бүгд дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Байгууллагын удирдлагууд ар гэртэй нь уулзсан байна. Амь насаа алдсан албан хаагч нь ОБЕГ-т 20 гаруй ажиллаж байгаа бөгөөд таван хүүхдийн аав байжээ. Тэрээр өмнө нь мөн түлэгдэл авч эмнэлгийн чөлөөтэй хоёр жилийн хугацаанд эмчлүүлж байгаад эргэж ажилдаа ороод байсан бөгөөд жилийн өмнөөс тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн ч удирдлагууд нь хүлээн аваагүй гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлжээ. Мөн алба хаагчийг алга болсноос хойш хоёр цагийн дараа олжээ. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байна гэлээ.