ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Наранчимэг: Хөгжлийн бодлоготой уялдаагүй учраас намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан

O.Admin
2024-04-10

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлсэн билээ. Мөрийн хөтөлбөрийн хяналт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Үндэсний аудитын газрын  Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал,  аудитор Ц.Наранчимэг "Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэж, холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгддэг. Энэ дагуу бид улс төрийн намуудад эхний мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн эхний дүгнэлт гарсан учраас тухайн нам, эвсэлд мэдэгдэж дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах юм. Мөрийн хөтөлбөрүүдэд амлалт өгсөн, бодлогын зөрчил илэрсэн тул буцаасан гэж мэдэгдлээ. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого баримтад бичигтэй нийцүүлэх ёстой байдаг. Ийм зөрчил, хориглосон зүйл гарсан учир буцаасан” гэв.