Өмнөговь аймаг-Тавантолгой чиглэл, Гашуун сухайт боомт дээр нүүрс тээвэр гацаанд орж, тээврээ зогсоохоос аргагүй болсон нөхцөл байдлын талаар тээврийн жолооч нар энэ долоо хоногт мэдээлэл хийсэн.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн бүрэн эрхт төлөөлөгч тээвэрчдийн мэдэгдлийн хариуг хүргүүлсэн байна.
Нүүрс арилжаа ба тээвэрт эрх тэгш худалдаа бизнесийн эрх зүйн баталгаат орчинг бий болгох ёстой. Улс төржилт туйлшралаас хол байж энэ гарц шийдлийг олно гэдгийг тээвэрчид хэлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн бүрэн эрхт төлөөлөгч тээвэрчдэд дараах хариуг хүргүүлжээ.