Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд төгрөгийн хадгаламж 5 (38.3 хувь их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн ҮСХ-оос мэдээллээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 98 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 54.9 тэрбум төгрөгөөр өсжээ.